A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1999 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 119

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 1О дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 1999 онд баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /Ж.Үнэнбат/-д даалгасугай.

ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД