A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1998 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЗОРИЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1998 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЗОРИЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 88

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 1О дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Гадаад худалдааны нөхцөл болон төлбөрийн тэнцлийн урсгал тооцоог өмнөх жилээс өөрчлөгдөхгүйгээр тооцсон төгрөгийн америк доллараар илэрхийлэгдэх ханшийн хэлбэлзлэлийн хязгаарыг 5 хувиар тогтоож 1998 оны мөнгөний бодлогын үндсэн зорилт болгон мөрдсүгэй.

2.Төрөөс мөнгөний бодлогын талаар 1998 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

З.Энэ тогтолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал бүр Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /Ж.Үнэнбат/-д даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ