A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1996 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 79

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 1996 онд баримтлах чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.Төрөөс мөнгөний бодлогын талаар 1996 онд баримтлах чиглэлийг шинээр батлагдсан Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай болон Векселийн тухай хуулиудад заасан зарчмуудыг хэрэгжүүлэх, урьд батлагдсан хуулиудын заалтыг хэвшүүлэхэд чиглүүлсүгэй.

3.Монголбанкны эх үүсвэрээр бүрдэж, төрийн өмчид байвал зохих валютын гадаад нөөцийн доод хэмжээг 30.0 сая ам.доллараар тогтоосугай.

4.Төрийн мөнгөний бодлогын чиглэлд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран шуурхай зохион байгуулж, дүнг хагас, бүтэн жилээр Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанкны ерөнхийлөгч Д.Моломжамцад даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ