A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2004 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 52

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ ::

1. "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /О.Чулуунбат/-нд даалгасугай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ