- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2000 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2000 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
2000 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 03
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2000 онд баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /Ж.Үнэнбат/-д даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
