- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙГ 2001-2004 ОНД ХУВЬЧЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ӨМЧИЙГ 2001-2004 ОНД ХУВЬЧЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн 2.1.5.-ын 2 дахь хэсгийг "Монголын иргэний агаарын тээвэр ТӨYГ-ыг төрийн өмчийн хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн хувьцааны 49 хувийг хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа, үйлчилгээг нь сайжруулах, техник технологийн шинэчлэл хийх санхүүгийн чадавхитай, олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий иргэний агаарын тээврийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагад уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах" гэж өөрчлөн найруулсугай.
2."Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн 2.1.2-ын "Монгол Улсын алслагдсан аймаг, сум дахь шатахуун түгээх станцыг нефть бүтээгдэхүүнээр хангах талаар шинэ өмчлөгчийн зүгээс хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор Засгийн газар алтан хувьцааг 5 жилийн хугацаатай гаргах" гэсэн хэсгийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
