A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИЙГ 2001-2004 ОНД ХУВЬЧЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн 2.1.7-гийн 2 дахь хэсгийн "…чиглэлээр ажиллах" гэсний дараа "…дотоод…" гэж нэмсүгэй

2. "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн 2.2.4-ийн 2 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

"-Багануур ХК, Шивээ Овоо ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг графикийн дагуу төлөх нөхцөлтэйгээр хувьчлах;" .

3. "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн "2.4. Нийгмийн салбарын өөрчлөн байгуулалт, хувьчлал" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ