A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2000 оны 2 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 20

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмын 6; 9 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/журмын 6 дахь хэсэг:

"6. Зэрэг дэвийг төрийн албанд нийт ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацааг харгалзан олгоно:

Албан тушаалын ангилал Албан тушаалын зэрэг дэв Ажилласан нийт хугацаа /жилээр/
Төрийн албанд Тухайн албан тушаалд
Тэргүүн түшмэл Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг 12 жилээс доошгүй нэг жилээс доошгүй
Эрхэлсэн түшмэл Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг 10 жилээс доошгүй нэг жилээс доошгүй
Ахлах түшмэл Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг 7 жилээс доошгүй нэг жилээс доошгүй
Дэс түшмэл Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг 5 жилээс доошгүй нэг жилээс доошгүй
Туслах түшмэл Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг 3 жилээс доошгүй нэг жилээс доошгүй

2/ журмын 9 дэх хэсэг:

"9. Төрийн захиргааны зэрэг дэв бүхий албан хаагчид сар бүр түүний албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгоно:

Албан ажлын ангилал Зэрэг дэвийн нэмэгдэл /хувиар/
Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг
Тэргүүн түшмэл 35 33 32 30
Эрхэлсэн түшмэл 30 28 27 25
Ахлах түшмэл 25 23 22 20
Дэс түшмэл 20 18 17 15
Туслах түшмэл 15 13 12 10

"

2. Журмын 4 дэх заалтын "төрийн захиргааны албанд нийт ажилласан" гэснийг "төрийн албанд нийт ажилласан"; 11 дэх заалтын "төрийн захиргааны албан тушаалд" гэснийг "төрийн захиргааны тухайн ангилалд хамаарагдах албан тушаалд" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Энэ тогтоол гарахаас өмнө зэрэг дэвийн нэмэгдэл тогтоолгосон төрийн захиргааны албан хаагчдын нэмэгдэл нь ийнхүү журамд өөрчлөлт орсноор буурахаар байвал тэдгээрт албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдлийг урьд авч байсан хувь хэмжээгээр хэвээр олгосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ