A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1995 ОНЫ 42 ДУГААР ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1995 ОНЫ 42 ДУГААР ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 89

Төрийн албаны тухай хуулийн 7.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтын Yндсэн хуулийн цэцийн ажлын албаны "тэргүүн түшмэл" гэсэн ангиллын "АА-1" гэсэн зэрэглэлд "Тамгын газрын дарга" гэсэн заалт нэмсүгэй.

ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР