- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДААТАЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДААТАЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 20
Төрийн албаны тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн тусгай албан тушаалын ТӨ-IYА-ийн "Төрийн хянан шалгах хорооны дарга" гэснийг "Монгол Улсын Ерөнхий аудитор", ТӨ-YIА -ийн "Төрийн хянан шалгах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга" гэснийг "Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч" гэж тус тус өөрчилсүгэй
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх