- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 39
Төрийн бэлгэ тэмдгийн тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1)Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын урьд гарсан шийдвэрийг 1994 оны 7 дугаар сарын 1-ний дотор багтаан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нийцүүлэх;
2)Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан танхим, өрөө, албан тасалгаанд 1994 оны 7 дугаар сарын 1-ний дотор өнгөөр ялгасан Төрийн сүлд байрлуулах;
3)Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох журмыг 1994 оны 7 дугаар сарын 1-ний дотор баталж мөрдүүлэх;
4)Монгол Улсын хилийн багана дахь Төрийн сүлдийг шинэчлэн солих ажлыг 1994 онд багтаан дуусгах;
5)Монгол Улсын Төрийн тугийг Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасан хэмжээгээр үйлдэх, байрлуулах ажлыг 1994 оны 7 дугаар сарын 10-ны дотор дуусгах.
2."БНМАУ-ын Төрийн бэлгэ тэмдгийн тухай дүрмийг батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 107 дугаар зарлигийг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
