A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 12

Төрийн ордон, Улаанбаатар хот

Түр хорооны гишүүнээр батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Наваансамдангийн Ганбямба, Цэндийн Шинэбаяр нарыг Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ