- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 65
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.
2."Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, улсын төсвийн төсөлд тусгаж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх