- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 42
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Улсын нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай" Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар тогтоолын хавсралтын "1.Хүнсний бараа" гэсэн хэсэгт "Цэвэр ус" гэсэн 5 дахь заалт, "5.Хүний эм, багаж хэрэгсэл" гэсэн хэсэгт "Цус, цусан бүтээгдэхүүн" гэсэн 17 дахь заалт тус тус нэмсүгэй.
2.Шинээр нэмэгдсэн стратегийн нөөцийн бараа, материалын байршил, тоо хэмжээг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
