A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 73

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ