- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төсөв баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2010 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 69
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төсөв баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Төсвийн тогтолцоог боловсронгуй болгох, Хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан төрийн өмчит хуулийн этгээдийн давуу эрхийн хувьцааг бүх ард түмэнд эзэмшүүлэх ажлыг 2011 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулах;
2/Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг судалж төсвийн тодотголд тусгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A