- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Энэ тогтоолы

Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Энэ тогтоолыг 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
2010 оны 10 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 50
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
