A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 40

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийн үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын Засгийн газрын 2012-2013 оны дунд хугацааны зорилт"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус зөвшөөрсүгэй.

2.Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үзүүлэлтийг баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үзүүлэлтийг баримталж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/, Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ