- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2010 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 16
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Нямжавын Батбаярыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.
2.Энэ тогтоолыг 2010 оны 4 дүгээр сарын 16–ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
