- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 43
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтын Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт "35.Биеийн тамир, спортын улсын хороо" гэж нэмсүгэй.
2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын улсын хорооны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг энэ онд багтаан зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
