A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2005 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

2004 оны 12 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 27

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2005 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг Улсын Их Хуралд улирал тутам танилцуулж байхыг Монголбанк /О.Чулуунбат/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР