A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 86

Төрийн ордон. Улаанбаатар хот

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2007 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /А.Батсүх/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ