- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 11дүгээр сарын 01-ний өдөр
Дугаар 68
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн захиргааны албан тушаалын ТӨ-VIА-гийн "Засгийн газрын тохируулагч агентлагийн дарга" гэснийг хассугай.
2.Энэ тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
