- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Түр хороо байгуулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2010 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 01
Төрийн ордон, Улаанбаатар хот
Түр хороо байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүний хөгжил сангаас иргэдэд нийгмийн халамж, үйлчилгээг бодитой, хүртээмжтэй хүргэх, "Цахим Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогыг зохион байгуулахтай холбогдуулан бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, түүний үр ашгийг тооцох, бодлогын хувьд нэгдмэл, цогц байдлаар авч үзэж, уялдаа холбоог хангах, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хороог дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
1.Б.Батбаяр Улсын Их Хурлын гишүүн
2. Н.Батбаяр Улсын Их Хурлын гишүүн
3.Ц.Батбаяр Улсын Их Хурлын гишүүн
4.С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүн
5.Э.Мөнх-Очир Улсын Их Хурлын гишүүн
6.Д.0чирбат Улсын Их Хурлын гишүүн
7.Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын гишүүн
8.Ж.Сүхбаатар Улсын Их Хурлын гишүүн
9.Х.Тэмүүжин Улсын Их Хурлын гишүүн
10.Д.Тэрбишдагва Улсын Их Хурлын гишүүн
11. Д.Энхбат Улсын Их Хурлын гишүүн
12.З.Энхболд Улсын Их Хурлын гишүүн
13.Н.Энхболд Улсын Их Хурлын гишүүн
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан асуудалд дүн шинжилгээ хийх, шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж дуусган, ажлынхаа дүнг Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганд танилцуулахыг Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хороонд даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
