A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 94

Төрийн ордон, Улаанбаатар хот

Түр хороо байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх, хот, тосгоны эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, нийслэлийн хот төлөвлөлт, барилгажилт, дэд бүтэц, экологийн бодлоготой холбогдолтой хууль зүйн асуудлыг судлан дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий "Шинэ Улаанбаатар" түр хороог дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

1/ З.Алтай - Улсын Их Хурлын гишүүн

2/ Ц.Батбаяр - Улсын Их Хурлын гишүүн

3/ Н.Батбаяр - Улсын Их Хурлын гишүүн

4/ Г.Баярсайхан - Улсын Их Хурлын гишүүн

5/ С.Бямбацогт - Улсын Их Хурлын гишүүн

6/ Л.Гантөмөр - Улсын Их Хурлын гишүүн

7/ Д.Ганхуяг - Улсын Их Хурлын гишүүн

8/ Д.Загджав - Улсын Их Хурлын гишүүн

9/ Д.Кёкүшюзан Батбаяр - Улсын Их Хурлын гишүүн

10/ Ц.Мөнх-Оргил - Улсын Их Хурлын гишүүн

11/ Э.Мөнх-Очир - Улсын Их Хурлын гишүүн

12/ Д.Очирбат - Улсын Их Хурлын гишүүн

13/ С.Оюун - Улсын Их Хурлын гишүүн

14/ Ч.Сайханбилэг - Улсын Их Хурлын гишүүн

15/ Д.Тэрбишдагва - Улсын Их Хурлын гишүүн

16/ Х.Тэмүүжин - Улсын Их Хурлын гишүүн

17/ Д.Энхбат - Улсын Их Хурлын гишүүн

18/ С.Эрдэнэ - Улсын Их Хурлын гишүүн.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан асуудлаар судалгаа, дүгнэлт гаргаж шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганд танилцуулахыг Түр хороонд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ