- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тооллогын тов өөрчлөн тогтоох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 88
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тооллогын тов өөрчлөн тогтоох тухай
Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын товыг 2010 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн "00" /тэг тэг/ цагаар өөрчлөн тогтоосугай.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Тов тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
