A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 82

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай, Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ