A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 78

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /Л.Пүрэвдорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ