- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 74
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Ринчиннямын Амаржаргалыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.
2.Энэ тогтоолыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
