A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРӨӨС ОЛГОХ НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон ахмад настан, гавьяат цолтон ахмад нас
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 05 сарын 16 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 33

/ Энэ тогтоолыг 2018 оны 03 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрөөс олгох нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг 200,000 /хоёр зуун мянга/, гавьяат цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 150,000 / нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг 2008 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН