- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоол/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2008 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 26
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоол/
Төрийн албаны тухай хуулийн 5.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн улс төрийн албан тушаалын ТӨ-VА-аас "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга," гэснийг хасч тусгай албан тушаалын ТӨ-VА-д "Монгол банкны Ерөнхийлөгч" гэсний өмнө "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга," гэж нэмсүгэй.
2.Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
