- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2008 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 86
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2008 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк (А.Батсүх)-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
