A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 84

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтын "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсэгт Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд "6. Улсын мэргэжлийн хяналтын газар, 7.Онцгой байдлын ерөнхий газар" гэж тус тус нэмсүгэй.

2.Мөн тогтоолын хавсралтын "Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Мөн тогтоолын хавсралтын "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсэгт заасан агентлагуудын 6, 7, 8, 9 гэсэн дугаарыг 8, 9, 10, 11 болгон өөрчилсүгэй.

4.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН