A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 54

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2008 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2009-2010 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийн хязгаарыг 1 дүгээр хавсралтаар, Засгийн газрын 2008-2010 оны дунд хугацааны зорилтуудыг 2 дугаар хавсралтаар тус тус зөвшөөрсүгэй.

2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Yндсэн чиглэл, Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийн төслийг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үндсэн үзүүлэлтүүдийн хязгаарыг баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Төсвийн байнгын хороо /Ч.Улаан/, Эдийн засгийн байнгын хороо /Д.Ганхуяг/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН