- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТОГТООЛЫН ТЄСЄЛ БУЦААХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 53
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, С.Баярцогт, Р.Нямсүрэн, Н.Энхболд нараас 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Журам батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгагдсан шинэ ургацын өдрүүдийг зохион байгуулах журмыг батлах асуудал нь Засгийн газрын шийдвэрээр зохицуулах боломжтой байх тул төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
