- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 12
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.
"Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтын Нэгд заасан Мянганы замын зүүн чиглэлийн "Сүмбэр" гэсний дараа "-Улсын хил." гэж нэмсүгэй.
2.
"Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтын Нэгд заасан Мянганы замын баруун чиглэлийг "Улаанбаатар - Лүн - Дашинчилэн - Өгийнуур - Батцэнгэл – Ихтамир - Хануйн гүүр – Тариат – Цахир – Тосонцэнгэл – Тэлмэн –Улиастай – Завханмандал - Дөргөн – Мянгад - Өлгий – Цагааннуур – Улаанбайшинт." гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
