- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 42
Улсын Их Хурлын чуулганы дэгийн 23.13-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
1/төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүждэг төсвийн нийт байгууллагын үйл ажиллагааг төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд 2003 оны төсвийн жилд багтаан шилжүүлэх;
2/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан шаардлагатай бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, энэ оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
3/шинэ тогтолцоонд шилжих тодорхой төлөвлөгөөний дагуу бэлтгэл хангаж төсвийн байгууллагад мөрдөх дүрэм, журам, зааврыг шинэчлэн боловсруулж, 2003 оноос эхлэн мөрдүүлэх...
2. Төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэчлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Улсын Их Хурлаас хамааралтай асуудлыг шийдвэрлүүлэх, зохицуулах арга хэмжээ авч ажиллахыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Н.Баяртсайхан/, Хууль зүйн байнгын хороо /Ц.Шаравдорж/, Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Дэмбэрэл/-нд үүрэг болгосугай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С. ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
