A

A

A

Бүлэг: 1979

ТӨРИЙН ХЯНАН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

Төрийн хянан шалгах хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн хянан шалгах байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, хяналт шалгалтын чанар, үр нөлөө, хянан байцаагчдын нийгмийн баталгаа, мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх, урамшууллын хөшүүрэг бий болгох зорилгоор хяналт шалгалтаар илрүүлж, барагдуулсан, хууль тогтоомжийн дагуу ногдуулах шимтгэл, хураамж, захиргааны шийтгэлээр ногдуулсан торгуулиас бусад төлбөрийн 2О хувийг төрийн хянан шалгах байгууллагын мэдэлд үлдээж, түүнийг зарцуулах журмыг баталж мөрдүүлэхийг Төрийн хянан шалгах хороо /Л.Жавзмаа/-нд зөвшөөрсүгэй.

2.Хянан байцаагчийн тавьсан акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын данснаас уг төлбөрийг хураан барагдуулж, улс, орон нутгийн төсөвт оруулах болон холбогдох байгууллагыг хохиролгүй болгож байх эрхийг төрийн хянан шалгах байгууллагад олгох асуудлыг хамтран боловсруулж шийдвэрлүүлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/, Монголбанк /Ж.Үнэнбат/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

/ Монгол Улсын Их Хурлын 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан./