- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 23
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн тусгай хамгаалалтын тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1/төрийн тусгай хамгаалалтын газрын бүтэц, төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслийг зохицуулах журам, алба хаагчийн тусгай хамгаалалтын нэмэгдлийг энэ оны 6 дугаар сард багтаан тогтоох;
2/төрийн тусгай хамгаалалтын газрын бэлгэ тэмдэг, түүнийг хэрэглэх журам, төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтыг батлах;
3/төрийн тусгай хамгалалтын газрыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, ажиллах нөхцөл, шаардлагатай орон тоо, төсөв хөрөнгөөр хангах асуудлыг 1995 оны 6 дугаар сард багтаан шийдвэрлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
