- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 22
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн нууцын тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1/Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын урьд гарсан шийдвэрийг энэ оны 6 дугаар сард багтаан Төрийн нууцын тухай Монгол Улсын хуульд нийцүүлэх;
2/"Төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны дүрэм"-ийг энэ оны эхний хагаст багтаан баталж мөрдүүлэх;
3/төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг улс орны хэмжээнд зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг хүлээж байгаатай холбогдуулан Тагнуулын төв газрын бүтэц, орон тоо, төсөвт зохицуулалт хийх асуудлыг энэ оны 6 дугаар сард багтаан шийдвэрлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
