A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 24

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1. "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд "251. Хүүхдийн төлөө Үндэсний хороо" гэж нэмсүгэй. .

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР