- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 81
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1/тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж 1996 оны 1 улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/тусгай хамгаалалттай газар нутгийн зохих бүсэд оршин суугаа иргэд, оршин байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан болзол, хугацаа, журмын дагуу газар ашиглах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;
3/Засгийн газар болон яам, тусгай газрын шийдвэрийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
