- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1998 оны 7 дугаар сарын 24-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 84
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан хавсралтад Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гадаадын хөрөнгө оруулалтын газрыг Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж "Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг" болгон өөрчилсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
