- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 06 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 32
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтын Ерөнхий сайдын харьяанд "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсэгт "3@a2@b.Гамшгаас хамгаалах ерөнхий газар" гэж нэмсүгэй
2. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн "11.Гал түймэртэй тэмцэх газар", Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсгийн "7.Иргэний хамгаалалтын газар", Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн "33. Улсын нөөцийн газар" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
