- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2001 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2001 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 44
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2001 онд баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк (О.Чулуунбат)-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
