- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨР, НИЙГМИЙН СУДЛАЛЫН АКАДЕМИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨР, НИЙГМИЙН СУДЛАЛЫН АКАДЕМИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төр, нийгмийн судлалын Академийн эрдэм шинжилгээ, судалгааны хэсгийг түшиглэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үүрэг бүхий Судалгааны төвийг Улсын Их Хурлын дэргэд байгуулсугай.
2.Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг Төр, нийгмийн судлалын Академийн сургалтын хэсэгтэй нэгтгэх замаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, холбогдох бусад байгууллагын захиалгын үндсэн дээр төрийн албаны болон аж ахуйн удирдах ажилтан бэлтгэх давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх сургалт болон эрдэм шинжилгээний
ажил явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр өөрчлөн зохион байгуулах тухай Засгийн газраас тавьсан саналыг зүйтэй гэж үзсүгэй.
3.Төр, нийгмийн судлалын Академийн байр,төсөв, орон тоо, үндсэн хөрөнгийн холбогдох хэсэг, мөн тус Академийн сургалт, үйлчилгээний ажил эрхэлсэн боловсон хүчнийг 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газрын мэдэлд шилжүүлсүгэй.
4.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурлын дэд дарга (Ж.ГОМБОЖАВ)-д даалгасугай:
1)энэ тогтоолын 3-т заасан асуудлыг судалж, шийдвэрлэх комиссыг байгуулж ажиллуулах;
2)Судалгааны төвийн зохион байгуулалт, эрх, үүрэг, үйл ажиллагааны зарчимж, журмыг боловсруулж Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганд оруулах.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
