A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТААР БАТАЛСАН ТАМГЫН ГАЗРЫН ДҮРМИЙН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 03

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТААР БАТАЛСАН ТАМГЫН ГАЗРЫН ДҮРМИЙН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь:

1.Улсын Их Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан "Бодлогын шинжилгээний төв байгуулах тухай" Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаар тогтоол, "Тамгын газрын дүрэм батлах тухай" 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Тамгын газрын дүрмийн 5.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ