A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ТӨЛӨВЛӨХ, ТООЦОХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ БАТЛАХ, ЗАРИМ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 28

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ТӨЛӨВЛӨХ, ТООЦОХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ БАТЛАХ, ЗАРИМ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34.13, 35.1-35.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зайлшгүй шаардлагатай зарим төсөвт зардлын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

1/Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэмийн албан ёсны айлчлал болон танилцах аялалаар гадаад арга хэмжээнд оролцоход нь бэлэг дурсгалын зардлын хэмжээг орон тус бүрт 50,0 мянга хүртэл төгрөгөөр;

/Энэ дэд заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

2/албан ажлын шугамаар гадаад, дотоодын зочин, төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зүйл өгөх зардлын хэмжээг улиралд 180.0 мянга хүртэл төгрөгөөр;

/Энэ дэд заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

3/ном, хэвлэлийг захиалан хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох зардлын хэмжээг улиралд 120.0 мянган төгрөгөөр;

/Энэ дэд заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтад 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

4/ажлын зайлшгүй шаардлага, нийтлэг жишгийг харгалзан үүрэн телефон утасны төлбөрийн зарим хэсэгт зориулан улсын төсвөөс төлөх зардлын хэмжээг сар тутам Улсын Их Хурлын дэд даргад 200.0 мянган төгрөг, Байнгын хорооны даргад болон намын бүлгийн ахлагчид 140.0 мянган төгрөг, Улсын Их Хурлын бусад гишүүдэд 120.0 мянган төгрөгөөр.

/Энэ дэд заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтад 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

5/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль сурталчлах болон бусад орны хууль тогтоомж, туршлагатай танилцах, судлахтай холбогдсон зардлыг тухайн оны төсөвт батлагдсан хэмжээгээр Улсын Их Хурлын гишүүний төсөвт хуваарилан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга зарцуулна.

/Энэ заалтыг 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэмсэн/

2.Хотын дотор хэрэглэх унааны лимитийг албан тушаалын суудлын автомашин хэрэглэх Улсын Их Хурлын дэд даргад хуанлийн хоногт 70 км, албан ажлын суудлын автомашин хэрэглэх Байнгын хорооны даргад болон намын бүлгийн ахлагчид ажлын хоногт 70 км, Улсын Их Хурлын бусад гишүүнд ажлын хоногт 50 км байхаар тус тус тогтоосугай.

/Энэ заалтад 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

3.Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журмыг 1 дүгээр хавсралтаар, сонгогдсон тойрогтоо жилд ажиллах унааны лимитийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

4.Улсын Их Хурлын гишүүний хангамж, үйлчилгээ, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон энэ тогтоолд тусгагдаагүй зарим зардлын хэмжээг Улсын Их Хурлын дарга захирамжаараа тогтоож байсугай.

5.Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахын болон бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалинг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээ болон Улсын Их Хурлын гишүүдийн саналыг харгалзан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга тогтооно.

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

/Энэ дэд заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэмсэн/

6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосугай.

/Энэ заалтын дугаарыг 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор өөрчилсөн/

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах тухай журмыг батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоол, "Журам батлах, зарим зардлын хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 15 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

/Энэ заалтын дугаарыг 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор өөрчилсөн/

8.Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2008 оны ээлжит сонгуулиар шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрх эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

/Энэ заалтын дугаарыг 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор өөрчилсөн/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН