- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- УЛСЫН КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2008 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 19
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ
Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах Улсын комиссыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Комиссын дарга:
Монгол Улсын Ерөнхий сайд
Комиссын орлогч дарга:
Үндэсний статистикийн хорооны дарга
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Комиссын гишүүд:
Сангийн сайд
Хууль зүй, дотоод хэргийн сайд
Гадаад хэргийн сайд
Батлан хамгаалахын сайд
Барилга, хот байгуулалтын сайд
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
Эрүүл мэндийн сайд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Цагдаагийн ерөнхий газрын дарга
Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
