A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 04

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Л.Гансүх, Ж.Гүррагчаа нараас 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН